МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АТЛАС

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн эрин үед дэлхийн олон улс өөрийн үндэсний атласыг хэвлэн гаргаж, түүнийгээ цахим хэлбэрт шилжүүлэн шинэ өнгө төрх, бусдад хүргэх хүртээмжийг нэмж байна. Цахим үндэсний атлас нь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн, хэрэглээний олон талт байдлыг бий болгож, улмаар мэдлэгийг олон нийтэд нээлттэй, тэгш хуваарилах боломжийг бүрдүүлж буй дэвшилтэт шийдэл юм.

Монгол Улс дэлхий нийтийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн, иргэн бүрийн мэдээллээр хангагдах, мэдлэг эзэмших боломжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний үр дүнг зураг зүйн хэлээр олон нийтэд хүртээмжтэй хүргэх, олон салбарын хэрэгцээнд нийцсэн дэвшилтэт технологийн шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор үндэсний атласын зарим хэсгийг цахим хэлбэрт шилжүүлж байна.

Энэхүү цахим атласт монгол болон англи хэл дээрх 5 бүлэгт багтсан нийт 132 зураг байгаа бөгөөд шинжлэх ухаан, зурагзүйн иж бүрэн агуулгатай бүтээл болно. Үндэсний Атласыг олон нийтэд нээлттэй цахим болгосноор дараах давуу талууд хэрэглэгчдэд бий болох юм. Үүнд:

  • Шинжлэх ухааны нээлттэй, хүртээмжтэй, нийт олныг хамарсан үйл ажиллагаа дэлхий даяар түгэн дэлгэрч буй дижитал эринд нийцсэн энэхүү атлас нь мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, мэдээлэл хуваалцах үйл явцыг хурдасгана.
  • Дэлхийн өнцөг булан бүрээс атласыг сонирхсон хүн бүр байршил, нас хүйс, үндэс угсаа, нийгмийн байдал, эдийн засгийн боломж зэргээс үл хамааран манай орны түүх, газарзүй, байгалийн нөөц, нийгэм, эдийн засгийн талаарх ерөнхий мэдээллийг авах, танилцах, хэрэглэх боломжтой болно.
  • Манай улсын шинжлэх ухааны олон салбарын судалгаа, шинжилгээний үр дүнг зурагзүйн аргаар харуулсан бүтээлтэй дотоод, гадаадын судлаачид, сонирхогчид танилцах боломжтой болсноор эрдэм шинжилгээний үр дүнгийн талаарх мэдээлэл солилцоог өргөжүүлэх, хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бүлэг 3
Бүлэг 4
Бүлэг 5
Бүлэг 5
Бүлэг 5
Бүлэг 5
Бүлэг 5
Бүлэг 5