Багийн гишүүд
Монголын Улсын Үндэсний Цахим Атласын бүтээлд хувь нэмрээ оруулсан мэргэжилтнүүд

А.ДАШЦЭРЭН
Төслийн удирдагч
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, Дэлхийн систем судлалын ухааны доктор, Монгол Улсын Үндэсний Атлас (2022)-ын редакцын зөвлөлийн орлогч дарга, зургийн зохиогч
Судалгааны чиглэл: Цэвдэг, мөстлөгийн төлөв байдал, мониторинг, зураглал, бичил уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлт, экосистем ба хүйтэн мандлын зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн хамаарал, хүрээлэн буй орчны судалгаанд зайнаас тандан судлал ашиглах нь.

Д.АМАРСАЙХАН
Төслийн зөвлөх
Агаар сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, Монгол Улсын ШУА-ийн академич Монгол Улсын Үндэсний Атлас (2009 ба 2022)-ын редакцын зөвлөлийн гишүүн, зургийн зохиогч
Судалгааны чиглэл: Оптикийн, радарын, хайперспектрийн зайнаас тандан судлал, олон эх сурвалжийн мэдээний сэдэвчилсэн судалгаа, орон зайн загварчлал ба дүн шинжилгээ, ГМС болон вэб ГМС-ийн хөгжүүлэлт.

Э.БОЛОРЦЭЦЭГ
Төслийн зохицуулагч
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Гадаад харилцааны ажилтан, Хүрээлэн буй орчин судлалын ухааны доктор
Судалгааны чиглэл: Цэнгэг усны экологи, биологийн олон янз байдал, усны ёроолын макросээрнуруугүйтэн, усны шавж судлал, биомониторинг, усны шавжийн голын урсац, уур амьсгалд үзүүлэх хариу үйлдэл.

Ц.НАРАНЦАЦРАЛ
Төслийн ахлах судлаач
ГМС, зурагзүйн салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Докторант, Мэргэшсэн инженер, Монгол Улсын Үндэсний Атлас (2009 ба 2022)-ын төслийн судлаач, зургийн зохиогч
Судалгааны чиглэл: Нийгэм эдийн засгийн сэдэвчилсэн газрын зураг, атлас, газарзүйн нэр, нийгэм эдийн засгийн газарзүйн судалгаа, газрын менежментийн судалгаа, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн судалгаа, орон зайн дүн шинжилгээ.

В.БАЯРМАА
Төслийн судлаач
ГМС, зурагзүйн салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Докторант, Монгол Улсын Үндэсний Атлас (2009 ба 2022)-ын төслийн судлаач, зургийн зохиогч
Судалгааны чиглэл: Газарзүй, газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт, ГМС, орон зайн дүн шинжилгээ, геоэкологи.

Г.ДАНЗАНЧАДАВ
Төслийн судлаач
ГМС, зурагзүйн салбарын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, Докторант, Монгол Улсын Үндэсний Атлас (2022)-ын төслийн судлаач, зургийн зохиогч
Судалгааны чиглэл: Монгол орны элсний тархалт, газар ашиглалт, газрын бүрхэвч болон байгалийн гамшигт үзэгдэл, нуур, уст намгархаг газрын талбайн өөрчлөлт, бэлчээрийн төлөв байдал, талхагдлын чиглэл.

П.ТЭЛМЭН
Төслийн судлаач
ГМС, зурагзүйн салбарын Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, Монгол Улсын Үндэсний Атлас (2022)-ын төслийн судлаач, эх бэлтгэгч
Судалгааны чиглэл: Тариалангийн газрын судалгаа, ургамлын спектрийн ойлт, газрын бүрхэвч.

Б.ЭРХЭМХҮҮ
Төслийн веб хөгжүүлэгч
Монгол Улсын Их Сургууль, “Мэдээллийн Систем“ бакалавр